Хэтэвчний хэмжээ

Хэрэв та ойролцоогоор метр квадрат нь дунджаар 900-1000 долларын үнэтэй орон сууц сонгох гэж байгаа бол “Зайсан эсвэл хотын төвд, “Элит гэгдэх газруудаар хайгаад хэрэггүй байх. Цагаа гарздахын нэмэр. Мөн хотын захаар буюу инженерийн шугам сүлжээ очоогүй газар орон сууц авбал боломжийн үнэтэй авсан байр чинь ашиглалтын зардал өндөр гарна.

Авто замын ачаалал

Авто замын ачаалал бол бидний зайлшгүй бодолцох ёстой зүйл. Ялангуяа цаг нартай уралдах болсон энэ үед өглөө гэрээсээ гараад 1 цаг, орой гэр рүүгээ бас л 1 цаг явж “ажлын 8 цаг-ийг бүхэл бүтэн 2 цагаар нэмэх том асуудал гарна.

Хамгийн их замын түгжрэлтэй байдаг зам, уулзварууд:
1. Замын цагдаагийн газрын уулзвар
2. Зайсангаас уруудаад Туул голын гүүр, Богдханы музейн зүүн урд талын уулзвар
3. Богдхан музейн зүүн хойд талын аюулгүйн тойрог
4. Нарантуул захын хоёр талын уулзвар, урд талын зам
5. Цэцэг төвийн уулзвар
6. Найман шаргын уулзвар
7. Зуун айлын уулзвар
8. МУИС, СУИС, Багшийн их сургууль, ШУТИС-ийн уулзварууд
9. Оросын элчингийн дагуух зам
10. Их дэлгүүрийн урд талын зам
11. Их дэлгүүрээс Нарны зам руу ордог зам
12. Хүүхдийн 100 дагуух зам, уулзварууд
13. Тасганы овоо, Телевизийн уулзвар
14. Аз хүүхдийн их дэлгүүрийн уулзвар
15. 25 эмийн сангийн дээд талын уулзвар
16. Нарны замаас 10 дугаар хороолол ордог зам, уулзвар
17. Таван шар өнгөрөөд төмөр замын призер дээр
18. 1 дүгээр хорооллын төв зам, арын зам хоёр уулздаг замууд байна.

Агаарын бохирдол

Миний бодлоор агаарын бохирдол гэдэг зүйл их уртдаа л 10 жилийн дараа мартагдах зүйл. Энэ үед хотын хойд хэсэг эргээд “үнэд орно. Орос ах нар 3,4 болон 1 дүгээр хорооллуудыг яагаад хотын хойд хэсэгт барьсан нь санаандгүй тохиолдол биш юм шүү.

  • Сургууль, цэцэрлэг, ажлын газар, дэлгүүр хоршооны нягтрал
  • Байрших газрын геологийн нөхцөл

Энэ хэсэгт та бүхэн маш сайн анхаарал хандуулаарай. Улаанбаатар хотын геологийн тогтоц нь эргэн тойрондоо уулархаг, өмнө, төв хэсгээрээ хөндлөн болон дагуу голын ай савтай. Туул, Дунд гол, Сэлбэ голын дагуух газруудад газар хөдлөлийн эрчим илүү байна. Харин Богд уул, Баян хошуу, Сүхбаатар дүүргийн Зуслангийн амнууд, Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын хойд хэсэг, Сансар, Хотын төвийн зарим хэсэг өндөрлөг газар юм.

Голын эрэг дээрх байшинг газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй гэж сурталчилж байгаа нь гэнэн зүйл. Түүнчлэн дан ганц газар хөдлөлт гэлтгүй хөрсний устай эсвэл тогтворгүй бүтэцтэй хөрстэй эсэхийг мэдэх шаардлагатай болно. Энэ тохиолдолд хамгийн шилдэг зөвлөгөө гэвэл ойр хавийн барилгуудын хар. Ил харагдах гэмтэл байгаа эсэх ямарваа нэг хагарал буй эсэх, подвалд нь ус байгаа эсэх, ус гарч байсан ор мөр бий эсэх гээд л бүгдийг нь судал. Тэгээд асуудалтай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.