Манай сайт орон сууц зээлээр авах гэж буй иргэдэд зориулан Засгийн Газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл болон Банкны өөрийн эх үүсвэртэй орон сууцны зээлийн мэдээллийг танд танилцуулж байна.
1. 8%-ийн ипотекийн зээл
№ | Банк | Зээлийн хүү | Хугацаа | Урьдчилгаа төлбөр | Үйлчилгээний шимтгэл | Утас |
1 | Хаан банк | 8 (+-1)% | 20 жил | 30% | – | 18001917 |
2 | Худалдаа хөгжлийн банк | 8 (+-1)% | 30 жил хүртэл | 30% ба түүнээс дээш | 0,5% | 19001977 |
3 | Төрийн банк | 8 (+-1)% | 30 жил хүртэл | 30% | 1% | 18001881 |
4 | Хас банк | 8 (+-1)% | 20 жил хүртэл | 30% | 1% | 18001888 |
5 | Голомт банк | 8 (+-1)% | 30 жил хүртэл | 30% | 1% | 18001646 |
6 | Ариг банк | 8 (+-1)% | 20 жил | 30% | – | 70133060 |
Ипотекийн зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх
- Хэрвээ хамтран зээлдэгч байгаа тохиолдолд аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт хэрэгцээтэй байх
- Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
- Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
- Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх
- Хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
- Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын “Төрийн албан хаагчдын жилийн 8%-ийн орон сууцны зээл” болон “Иргэдийн 6%-ийн орон сууцны зээл”-ийн өрийн үлдэгдэлгүй байх Зээл хүсэгч хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч иргэн бол татварын өр төлбөргүй байх
ХУДАЛДАН АВАХ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Монгод улсад Монгол улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх
- Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц
- Орон сууцны нийт талбай нь 80 м.кв буюу түүнээс доош байх
- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх
2. Банкны эх үүсвэртэй орон сууцны зээл
№ | Банк | Зээлийн хүү | Хугацаа | Урьдчилгаа төлбөр | Үйлчилгээний шимтгэл | Утас |
1 | Хаан банк | 1,8-1,7% | 15-20 жил | 20% ба түүнээс дээш | 1% | 18001917 |
2 | Худалдаа хөгжлийн банк | 1,55-1,4% | 20 жил хүртэл | 20% ба түүнээс дээш | 0,5% | 19001977 |
3 | Төрийн банк | 2,0-1,8% | 15 жил хүртэл | 30% ба түүнээс дээш | – | 18001881 |
4 | Хас банк | 1,5% | 20 жил | 25% | 1% | 18001888 |
5 | Голомт банк | 1,57-1,5% | 20 жил хүртэл | 20% ба түүнээс дээш | 1% | 18001646 |
6 | Капитрон банк | 2,1-1,6% | 15 жил хүртэл | 30% ба түүнээс дээш | – | 328373 |
7 | Улаанбаатар хотын банк | 1,9-1,65% | 15-20 жил | 30% ба түүнээс дээш | – | 319041 |
8 | Үндэсний хөрөнгө оруулалтын банк | 1,9-1,65% | 15 жил хүртэл | 30% ба түүнээс дээш | – | 18001188 |
9 | Капитал банк | 2,0-1,5% | 15 жил хүртэл | 30% ба түүнээс дээш | 0,5% | 18001912 |
Банкны эх үүсвэртэй орон сууцны зээлэнд тавигдах ерөнхий шаардлага:
- 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Орон сууц худалдан авах зайлшгүй эхэлт хэрэгцээтэй байх
- Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
- Урьдчилгаа төлбөрийн 20-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
- Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх