2019 оны 1 дүгээр улирлын байдлаар

  • 1 өрөө байр 53.3 сая төгрөг
  • 2 өрөө байр 75.4 сая төгрөг
  • 3 өрөө байр 94.4 сая төгрөг
  • 4 өрөө байр 112.7 сая. төгрөгийн дундаж үнэтэй байна. 

Хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцны үнийг бодоход харьцангуй хямд байна. Бэлэн мөнгөөр худалдан авбал улам хямдруулж болох гэнэ. Тухайлбал,

Ханын материалд 1994 онд ашиглалтад оруулсан, 75 ам метр талбайтай байрыг 54 сая төгрөгт худалдан авах боломжтой.

Баянзүрхэд байрлалтай 38 ам метр талбайтайг нь 35 сая төгрөгөөр авч болно. Энэ нь орон сууцны нэг ам метрийн үнэ 750 000-900 000 төгрөг буюу шинэ байрны дундаж ханшаас бараг хоёр дахин хямд үзүүлэлт юм.

Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 2014 оноос өмнө ашиглалтад оруулсан 30-40 ам метр талбайтай зарим орон сууцыг ам метрийг нь 900 000-1 100 000 төгрөгт багтаан авах боломжтой аж. Ихэвчлэн залуу гэр бүлд зориулсан тэдгээр орон сууцыг худалдан авахын тулд үнийн дүнгийнхээ 30 хувийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдсэнийг нь таван жилийн хугацаатай, жилд найман хувийн хүүтэй зээлж болох юм байна. Тодруулбал, 40 ам метр талбайтай байрыг 40 сая төгрөгөөр худалдан авахын тулд 12 саяыг нь бэлнээр өгч, сар бүр 570 000 төгрөгийг таван жил төлснөөр байртай болох боломжтойг “Орд өргөө” компанийнхан хэллээ.

2018 онд шинэ орон сууцны үнэ өмнөх жилийнхээсээ бага зэрэг нэмэгдсэн ч хуучин байрнуудыг бэлэн мөнгөөр худалдан авбал харьцангуй хямд хэвээр байгаа буюу үнийн дүнд нь өөрчлөлт орооогүй гэдгийг нэг бус барилгын компанийнхан онцоллоо.

Иргэд орон сууцнаас гадна гараж худалдан авах сонирхолтой. Тансаг зэрэглэлийн зарим байрны үнэд үүнийг багтаасан байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд гаражийн төлбөрийг тусад нь төлөх шаардлага үүсдэг. Тэгвэл дүүрэг болон зохион байгуулалт, орц, гарц, цахилгаан шатанд хэр ойр зэргээс хамаарч нийтийн гаражид нэг автомашины зогсоол 18-25 сая төгрөг байна.