1. Гадаадад зарим иргэд нь шинэ жилээ Time Square-ийн хажууд тэмдэглэж байхдаа живх хэрэглэдэг байна, учир нь тэр хавьд бие засах газар тун ховор байдаг гэнэ шүү.

2. Этиоп улсын календарь нь 13-н сартай бөгөөд, Тэд одоо дөнгөж 2006-он тохиож байгаа бөгөөд шинэ жилээ 9-н сарын 11-нд тэмдэглэдэг аж.

3. 2006 он хүртэл Сансрын хөлөг нь шинэ жилийн үеэр эсвэл өмнөх өдөр нь нисдэггүй байсан гэнэ. Учир нь төхөөрөмж нь он солигдох мөчийг системд таних боломжгүй байж.

4. Америк улсад согтуугаар жолоо барихыг багасгахын тулд AAA нь машиныг тань чиргүүлээр зогсоолд тавьж, согтуу үед тань хүргэж өгдөг гэнэ.

5. Бетховены 9-р симфонийг 2-р дайны үеэр Герман цэргийн хоригдлууд Япончуудад тоглож өгч байсан бөгөөд, одоо уг симфонийг шинэ жилээр тоглох нь дэлхий нийтийн уламжлал болсон байна.

6. Орос улсад шашныг хориглож байсан үед Санта-г Өвлийн өвгөнөөр орлуулсан аж.

7. Солонгос улс болон зарим Ази улсад, дөнгөж төрсөн хүүхдийг 1 настай гэж тооцдог бөгөөд, шинэ жил болох үед хүн бүр хий нас нэмдэг байна. Тэгэхээр 12-сарын 29-нд төрсөн хүүхэд шинэ жилийн дараа 2 настай байна гэсэн үг юм.

8. Эртний үеийн хавайчуудийн шинэ жил 4-н сар үргэлжилдэг байсан бөгөөд, уг үеэр дайныг хориглож, бүх хүн ажлаас чөлөөлөгдөж, ихэнх цагийг бүжиглэх эсвэл зоог барьж, цагийг зугаатай өнгөрүүлж тэмдэглэдэг байсан гэнэ.

9. Орос улс нь шинэ жилийг хоёр удаа тэмдэглэг бөгөөд эхнийх нь 1 сарын 1-н бол 2 дахь нь 1 сарын 14-н аж.

10. Шинэ жилээр Япон улсын Акита-д эрчүүд нь уулын чөтгөрийн хувцас өмсөж, залхуу эсвэл гэр бүлийнхээ үгэнд ороогүй хүүхдүүдийг айлгадаг байна.