2019 оны 1 дүгээр улирлын байдлаарх шинэ орон сууцны үнэ

  • СХД 1 м.кв нь 1.650.000
  • БГД 1 м.кв нь 2.130.000
  • СБД 1 м.кв нь 3.220.000
  • ЧД 1 м.кв нь 2.110.000
  • БЗД 1 м.кв нь 2.140.000
  • ХУД 1 м.кв нь 1.390.000

Шинэ орон сууцны дундаж үнэ /зэрэглэлээр/

  • Стандарт 1 м.кв нь 1.700.000
  • Дундаж 1 м.кв нь 2.310.000
  • Бизнес 1 м.кв нь 3.640.000
  • Өндөр 1 м.кв нь 7.930.000

Шинэ орон сууцны дундаж үнэ /бүсээр/

  • Төв 1 м.кв нь 4.990.000
  • Зүүн 1 м.кв нь 2.110.000
  • Баруун 1 м.кв нь 1.950.000
  • Урд 1 м.кв нь 3.260.000
  • Захын 1 м.кв нь 1.570.000
  • Алслагдсан 1 м.кв нь 1.400.000

Сонгинохайрхан дүүрэгт шинэ байрны нэг ам метрийн үнэ дунджаар 1.4-1.6 сая төгрөг байна. “Шинэ толгойт” хороололд эл дүн 1.5 сая төгрөг байгаа бол худалдан авагчдаа аль ч банкны найман хувийн зээлд хамруулж, урьдчилгаа төлбөрт нь хашаа байшин, зуслангийн газар, автомашин ч оролцуулах боломж олгодог “Содон” хорооллынх 1.9 сая төгрөг аж.

Баянгол дүүрэгт шинэ байрны ам метрийн үнэ дунджаар 1.9-2.3 сая төгрөг бол “Алтай” хотхонд хамгийн хямд буюу 1.8 сая, Нарны хороололд хамгийн үнэтэй (2.7 сая төгрөг) байна.

Сүхбаатар дүүрэгт орон сууцны ханш ам метр нь дунджаар 2-2.2 сая төгрөг байгаа ч тансаг зэрэглэлийнх 3-3.5 сая төгрөгт хүрчээ.

Чингэлтэйд шинэ байрны ханш ам метр нь дунджаар 2.2 сая төгрөг.

Баянзүрх дүүрэгт 1.4-2.5 сая төгрөгийн хооронд борлуулж байна.

Харин орон сууцнууд нь харьцангуй өндөр үнэтэйд тооцогддог Хан-Уул дүүрэгт хамгийн хямд байрных нь ам метр 1.8, хамгийн үнэтэй нь 3.7 сая төгрөгийн ханштай байна. Иргэд аль ч дүүрэг дэх 80 ам метрээс бага хэмжээтэй ямар ч орон сууцыг урьдчилгаа төлбөр болох 30 хувийг нь төлөн, арилжааны банкны найман хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломж хэвээр бий.