“ЭС ЭМ СТАР ГЕОИД” ХХК
Бүх төрлийн кадастрын зураг, газарзүйн зураг, геодез зураг зэргийг хурдан хугацаанд чанартай хийж гүйцэтгэж байна. Бид салбартаа ажиллаад 4 жил болж байгаа ба таны газар, барилгыг өөрсдөө очин хэмжилтээ хийж үйлчилнэ.

  • Геодезийн хэмжилт боловсруулалт
  • Төрөл бүрийн масштабын байрзүйн зураглал
  • Авто замын геодезийн хэмжилт, зураглал
  • Инженерийн шугам сүлжээний зураглал
  • Кадастр зураглал
  • Барилгын геодезийн хэмжилт
  • Гүйцэтгэлийн зураглал, уурхайн геодези
  • Хянан баталгаа зэргийг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх болно.

Утас: 8069-0202

“Кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзэлхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлдэг.

Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан

  1. Газрын
  2. Хот байгуулалтын
  3. Инженерийн шугаман байгууламжийн
  4. Геологи
  5. Уул уурхайн
  6. Бусад гэж ангилдаг.

Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байрзүйн агуулгатайгаар гаргадаг.

Та кадастрын зургаа авхуулахдаа:

  • Өмчлөх болон эзэмших эрхтэй байх
  • Улсаас зөшөөрөгдсөн газар байх
  • Мэргэжлийн зөвшөөрөлтэй албан ёсны газарт хандах
  • Хэмжилтээ зөв өгч авхуулсанаа баталгаажуулах
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  • Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө