- Нийтийн шинэ жил гэж юу вэ?
Шинэ жилийн баяраар албан байгууллага бүр уламжлал болгон хамт олноороо нэгэн үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрөөдөг билээ. Байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагаа, ажилчдын насны түвшнээс хамаарч шинэ жилийн хүлээн авалтаа өөр өөрийн өнгө төрхтэйгөөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин цомхон бүтэцтэй, цөөхөн ажилтантай байгууллагын хувьд шинэ жилийг тэмдэглэх байдал нь, хааяа нэг хамт олноороо нэг газар сууснаас ялгарах зүйлгүй болдог нь нууц биш. Тэгвэл таньд нэгдсэн хөтөлбөртэй байгууллагуудын шинэ жилд орохыг санал болгож байна. Нэгдсэн хөтөлбөртэй буюу нийтийн шинэ жил гэдэг нь 20 хүртэлх ажилтантай 6-8 байгууллага нийлж шинэ жил тэмдэглэх нэгэн хэлбэр бөгөөд нэг ёсондоо тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд нийлж шинэ жилээ тэмдэглэнэ гэсэн үг.
Нийтийн шинэ жилийг ойролцоогоор 120-150 хүнтэйгээр зохион байгуулахад тохиромжтой төдийгүй шинэ жилийн цэнгүүнийг бүрэн утгаар нь мэдрэх, байгууллагаа сурталчлах, хоорондоо танилцах, бусад байгууллагуудтай түншийн харилцаа тогтоох гээд маш олон боломжуудыг олгодгоороо давуу талтай. Гэхдээ нийт хүний тоо хэт олон болвол зохион байгуулалтыг хэт замбараагүй болгох сул талтай учир хүний тоог тохиромжтой хэмжээнд байлгах нь зүйтэй.
Хүрээ Үдэш 2023 нэгдсэн шинэ жилийн цэнгүүний мэдээллийг энд дарж харна уу
- Нийтийн шинэ жил тэмдэглэхийн давуу талууд:
Сүүлийн жилүүдэд энэ хэлбэрээр шинэ жилээ тэмдэглэх нь түгээмэл болсон бөгөөд хэд хэдэн давуу талтай байдаг. Хамгийн том давуу тал нь хөтөлбөрийн баялаг байдал буюу энтертайнмент талдаа олон зүйл үзэж харах боломж юм. Олон хүн оролцох тусам цугларч буй төсөв нэмэгдэх учир хүрэлцэн ирэх хамтлаг дуучдын чансаа ч нэмэгдэнэ гэсэн үг.
Хамгийн гол нь эмэгтэйчүүд олонтой байгууллага байлаа гэж бодоход эсрэгээрээ эрчүүд олон ажилладаг байгууллагатай хамтарч шинэ жил тэмдэглэснээр тухайн үдшийн уур амьсгал илүү хөгжилтэй, сэтгэл хөдлөл ихтэй болдгоороо давуу талтай. Мэдээж байгууллага хоорондын хөгжөөнт тэмцээн, азтан шалгаруулах, оны шилдгүүдээ тодруулах зэрэг олон сонирхолтой хөтөлбөртэй байх боломжтой.
Хөтөлбөрт багтаах бусад зүйлс:
- Хөтлөгч сонгох тал дээр ач холбогдол өгөх
(Олон өөр байгууллагууд байгаа учир хөтлөгч тэднийг нэгтгэн нэгэн үдшийг чиглүүлэн явах учир ур чадвартай, туршлагатай байх шаардлагатай) - Байгууллагынхаа товч танилцуулгыг сонирхолтой хэлбэрээр бэлдэж байгууллага хоорондын танилцуулгыг нэгдсэн хөтөлбөрт оруулах
- Байгууллагууд шилдэг ажилтнаа тодруулах, шагнал урамшуулал өгөх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах бол урьдчилан зохион байгуулагчидтай тохиролцон хөтөлбөрт оруулбал оновчтой. Хөтлөгч эсвэл өвлийн өвгөнөөр шагнал гардуулуулвал илүү сэтгэгдэл үлдээх болно.
Жилд ганцхан тохиох шинэ жилийн цэнгүүнээ сүр дуулиантай, нүсэр тэмдэглэж алдартай хамтлаг дуучдын тоглолт үзэнгээ шинэ танилтай болох, байгууллагаа сурталчлах, уур амьсгалыг сэтгэл хөдлөлийн өндөр төвшинд байлгаж чадах маш олон боломжуудыг битгий алдаарай.