Хэн нэгэнд ямар бэлэг өгөх вэ гэр торгойгоо гашилган сууна уу?
Мэдрэмжтэй тухайн хүнд нь тохирсон бэлэг өгхийн тулд бэлэг өгөх гэж буй хүнээ сайн таньж мэдсэн байх хэрэгтэй. Юунд дуртай эсвэл юуг ойрын үед төлөвлөсөн байгааг нь мэдвээс таны бэлэг  улам үнэ цэнэтэй болдог байна. Тэгвэл бид танд зарим шинэ жилийн гайхалтай бэлэгний санааг танилцуулая.

1. НОМ
Стрессээс салах гэдэг бол орчин үеийн хүний гол санаа тавих зүйл.  Асуудал мартагдаад зогсохгүй, утга зохиолын яруу сайхан хэллэг организмыг тайвшруулж, стрессээс ангижруулдаг байна. Ялангуяа адал явдал, уран зөгнөл унших нь стрессийг өргөс авах мэт арилгадаг шидтэй ажээ. Яагаад хэн нэгэн дотны хүнээ номонд дуртай болгож болохгүй гэж…

 

2. ЗАХИДАЛ
Хэн нэгэн дотны эсвэл хайртдаа захидал бичиж өгөх нь авч буй хүний маш их сэтгэлийг нь хөдлөгсөн бэлэг болдог нь дамжиггүй. Тиймээс та бүхэн хайртай хүнээ гомдоосон эсвэл хайртай гэдгээ илэрхийлхийг хүсвэл энэ шинэ жил нь танд том боломж байж болох юм.
Тэрний ч сэтгэл хөдлөх байхдаа…

 

3. PLAYLIST
Шинэ шинэлэг хөгжмийн амт яаж байнадаа. Тарал бүрийн шинэлэг дууг жагсаан бэлэглэж тэр хүний хөгжт ямар гайхалтай болхыг дахин дахин мэдрүүлээрэй.

Мэдрэмжтэй хөгжим өгснөөр өөртөө татаж ч болох юм…