Та шинэ байр худалдан авахаар хайж байна уу?
Борлуулж байгаа компаний үнээс ч илүү хямдаар авах боломжтой болохыг бид танд танилцуулж байна.
Шинэ орон сууцны хороолол эсвэл хотхоныг захиалан бариулж байгаа тал нь тухайн ажлыг гүйцэтгэгч барилгын компанид бартерын журмаар тодорхой хэмжээнд үл хөдлөх хөрөнгө өгөх тохиолдол нилээдгүй. Тиймээс тухайн орон сууцыг борлуулж буй захиалагч талаас бус харин бартераар авсан гүйцэтгэгч барилгын компаниудаас тухайн орон сууцыг дунджаар 30%-иар хямд авах боломжтой байдаг. Энэ нь одоогийн 1 өрөө байрны дундаж хэмжээ буюу 35м² байрны үнэ болох 80,500,000₮ (1м² нь 2,300,000₮)-ийн үнэтэй байрыг 56,350,000₮-өөр худалдан авах боломжтой гэсэн үг юм.
Гүйцэтгэгч талын борлуулалтын шугамыг хэрхэн олох вэ?
Үл хөдлөх худалдан авахаар зорьж буй хэрэглэгчдийн байр хайх шугамуудад сошиал орчин буюу веб сайтууд, фэйсбүүк хуудас группуудээс хайх хайлт, зарын сонин, сэтгүүл, телевиз радио сурталчилгаа дийлэнх байр суурийг эзэлдэг байна. Харин гүйцэтгэгч талын үл хөдлөх хөрөнгө борлуулж буй шугамд зарын веб сайт, фэйсбүүк хуудас болон группүүд гол байр суурийг эзэлж сонин сэтгүүл, телевиз радиогоос тухайн мэдээллийг авах боломжгүй байдаг.
Гол нь эдгээр мэдээлэл дундаас та аль нь шууд борлуулагч, аль нь зуучлагч, аль нь бартераар хямд зарж буй компани болохыг ялгаж харах нь чухал юм.
Орон сууцны үнийн харьцуулалт
Та бүхэнд орон сууцны 1 метр квадратын үнийг Дүүрэг тус бүрд харьцуулсан байдлаар танилцуулж байна.
Багануур дүүрэг – 1,200,000₮
Багахангай дүүрэг – 1,500,000₮
Баянгол дүүрэг – 2,300,000₮
Баянзүрх дүүрэг – 2,300,000₮
Налайх дүүрэг – 1,100,000₮
Сонгино Хайрхан дүүрэг – 1,800,000₮
Сүхбаатар дүүрэг – 2,500,000₮
Хан-Уул дүүрэг – 2,900,000₮
Чингэлтэй дүүрэг – 2,100,000₮