Та шинэ орон сууц худалдан авахаар төлөвлөж байна уу?
Тэгвэл танд зориулаад орон сууцны дундаж үнэ ийн мэдээллийг дүүрэг тус бүрээр нь хүргэж байна.
№ | Дүүрэг | Орон сууцны тоо | м2-ийн дундаж үнэ (₮) |
1 | Баянгол | 13 | 2,200,000 |
2 | Баянзүрх | 45 | 2,500,000 |
3 | Сонгинохайрхан | 5 | 1,600,000 |
4 | Сүхбаатар | 8 | 2,700,000 |
5 | Хан-Уул | 45 | 2,900,000 |
6 | Чингэлтэй | 2 | 2,050,000 |
Нийт | 118 | 2,300,000 |
Сонгинохайрхан дүүрэг:
Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ дунджаар 1,6 сая төгрөг байна. Энэ үнэ нь 21-р хороололд байрлах Өндөр хөтөл хотхонд хамгийн хямд буюу 1,4 сая төгрөг байгаа бол Содон стандарт хороололд 1,9 сая төгрөг байна.
Баянзүрх дүүрэг:
Баянзүрх дүүрэгт шинэ байрны метр квадрат нь дунджаар 2,5 сая төгрөг, хамгийн үнэтэй орон сууц нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байх бөгөөд 2,8 саяас дээш үнэтэй байна.
Сүхбаатар дүүрэг:
Сүхбаатар дүүрэгт шинэ байрны үнэ ам метр нь дунджаар 2,7 сая төгрөгний ханштай байгаа бөгөөд тансаг зэрэглэлд тооцогдох орон сууцнуудын үнэ нь 3,6-4,5 сая төгрөгт хүрчээ.
Хан-Уул дүүрэг:
Харин орон сууцнууд нь харьцангуй өндөр үнэтэйд тооцогддог Хан-Уул дүүрэгт хамгийн хямд байрных нь үнэ метр квадрат нь 1,2 сая төгрөг, хамгийн өндөр үнэтэй орон сууц нь Зайсанд байрлах Пик ресиденс хотхон нь 5 сая төгрөг аж. Харин тус дүүргийн арцатын аманд байрлах хаусны хотхоны хувьд дунджаар 6,6 сая төгрөгөөр борлуулагдаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн үнэтэй орон сууц нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажууд байрлах Олимпик ресиденс бөгөөд 8 сая төгрөгний үнэ ханштай борлуулагдаж байна.