Олон танигдсан томоохон хувцас загварын салонууд тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл энэ жилийн сар шинийн дээл, үндэсний хувцасны трэнд загварууд ямар байх вэ? Хувцас загварын салонуудын санал болгож буй сар шинийн гоёлуудыг танилцуулж байна.
“Хайрын хурим”
“Хайрын хурим” загварын салон монгол ноолуур, хамбан эмжээр зэргийг сар шинийн баярт зориулсан дээлний материалаар сонгожээ. Тус салоны дээлнүүдийн онцлог нь мөнгөн болон мана, усан болор, утаат болор зэрэг эрдэнийн чулууг дээлэндээ чимэглэл маягаар шигтгэснээрээ онцлог. Эрдэнийн чулуун гоёлтой дээлний загварууд худалдаанд гарчээ.
Facebook: Хайрын Хурим
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Park Place 4 давхарт
Харилцах утас: 9914-4151
“Urban jeans”
Үндэсний үйлдвэрлэгч “Urban jeans” брэнд цагаан сарын гоёлд зориулсан “Хүрээ” коллекцио худалдаанд гаргаж эхлэлээ. Тус коллекци монгол үндэсний уламжлалт хувцасний хэв маяг, хэлбэр хийцийг орчин үеийн өмсгөл суулт, дэвшилтэт технологийн шийдэл, шинэлэг материалын шинж чанар зэргийг хослуулан урлан бүтээсэн загваруудаас бүрдэж байгаа билээ. “Хүрээ” коллекци эрэгтэй загварууддаа үндэсний уламжлалт барлах аргаас санаа авч, энгэрт нь дардас хээ дарж, хатгамал хээг хатгажээ. Харин эмэгтэй загваруудаа ажил хэрэгч, эрхэмсэг тансаг дэгжин, хэв маягийг эрхэмлэгч стиллэг охид бүсгүйчүүддээ зориулан бүтээсэн ба энгэр, ханцуйн хатгамал, энгэрийн гоёл бүс зэрэг аксисуараар чимжээ.
Энэ жилийн “ХҮРЭЭ-2О2О” коллекци нь: Xар цагаан, магнаг торгон, олон өнгийн торгон оруулгатай, хэвлэлтэй гэсэн 4 цуглуулгаас бүрдэж байгаа юм. Хар цагаан өнгийн хосолгоо нь ямагт хамгийн загварлаг хэзээ ч хоцрогдохгүй дүр төрхийг бүрдүүлдгээрээ онцлогтой. Манай “Хар цагаан коллекци” нь силуэтийн хувьд ямар ч бие галбиртай хүн өмсөхөд зохицсон сул H, A хэлбэрүүдийг сонгон хийсэн нь аль ч насны хүн өмсөхөд тохиромжтой
Энэ жилийн коллекцийн бас нэгэн содон хэсэг бол яахын аргагүй хэвлэлтэй цуглуулга юм. Үндэсний өв шинжийг илтгэх “Монгол бичиг” болон “Монгол зурагтай” загваруудыг хэрэглэгчдэд материал дээр хамгийн сүүлийн үеийн хэвлэх технологийг ашиглаж хүргэсэн.
Facebook: Urban Jeans
Салбар 1: БАЯЛАГ УНДРАА 3 давхарт (Нарантуул худалдааны төвийн баруун талд)
Салбар 2: АЛТАН ТӨГРӨГ 2 давхарт (3-4-р хороолол Ачлал их дэлгүүрийн замын урд)
Салбар 3: E-MART 6 давхарт (Чингис зочид буудлын ард)
Салбар 4: ЦИРК (Өргөтгөсөн худалдаа) (Улсын их дэлгүүрийн урд Циркийн зүүн хаалгаар)
Харилцах утас: 7004-0000
“Rinchin Yesui’s collection”
Магнаг болон тэрмэн торгоор хийсэн өдөр тутмын даашинз, мөн гоёлын торон, пансан, хамба хилэн дээл, өдөр тутамд өмсч болохоор торгон даавуун хантаазнууд сар шинийн трэнд болж байгаа ба таны хүссэн загвараар захиалгаар хийж гүйцэтгэдэг.
Голдуу тансаг, өндөр зэрэглэлийн хувцсыг урлаж хийх ба чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг учир мөн өндөр үнээр худалдаалдаг.
Facebook: RY
Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11-р хороо, Гэрэлт хотхон, 1-р хаус, 204 тоот
Холбоо барих утас: 7700-3037
“Ур ундрах”
“Ур ундрах” ХХК-ийн энгийн бөгөөд чамин, хээнцэр дэгжин дээлний загваруудаа энэ жилийн сар шинийн тренд болгож байна. Бага балчираас хөгшин буурлуудад хүртэл урлаж байна.
Web хуудас: Ур ундрах
Хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, Занабазарын гудамж, “Ур ундрах” ХХК-ийн байр, 2 давхарт
Харилцах утас: 7014-1484, 9102-3535
Дээлний үнийн хувьд материал, загвар, дотортой доторгүйгээс хамаараад харилцан адилгүй байна.
Зах зээл дээлийн дундаж худалдаагадаж буй үнэ ханш-аас дурдвал:
- Булган оруулгатай, дэгжин хээнцэр загвартай энгийн дээлнүүд: 190’000₮ – 200’000₮
- Харин булган оруулгагүй, хийц сайтай энгийн дээл: 180’000₮
- Дээлний хамгийн доод үнэ: 120’000₮
- Монгол загварын нимгэн цамцнуудыг мөн л материал, гоёл чимэглэлээс хамаараад: 40’00₮ – 120’000₮
- Сүүлийн үед гэр бүлийн гангараа болоод буй хос дээл: 380’000₮ – 550’000₮
- Харин хүүхдэд зориулсан дотортой, хантаазтай хос дээл: 120’000₮ – 130’000₮
- Хамгийн хямд буюу хиймэл үстэй лоовуузан малгай: 15’000₮ – 80’000₮
- Цэвэр булган үсээр хийсэн малгай: 220’000₮ – 270’000₮ /загвараасаа шалтгаалан өөр өөр үнэтэй/
- Энгийн булган малгай загвараасаа шалтгаалаад: 170’000₮ – 220’000₮ ба маган тэрмэн торго, торон, пансан, хамба хилэн дээл сар шинийн тренд болох хандлагатай байна.