360 MANDALA RESIDENTIAL TOWER

4₮

Мэдээлэл

  • Бидний тухай
    Нийслэл хотод өвөрмөц архитектур, дизайны шийдэл дутагдаж байсан энэ үед хэний ч нүдэнд хамгийн түрүүнд тусах өвөрмөц, шинэлэг экстерьер дизайнаар НАВЧИН хэлбэр бүхий дахин давтагдашгүй онцгой хийцлэл агуулсан, шилэн фасадтай 25 давхар, 104 айлын, өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг болох ‘360 Mandala Residential Tower’-ийг “Монкон констракшн” ийнхүү бүтээн байгуулж байна.
  • Архитектур төлөвлөлт
    Навчин хэлбэр бүхий дүрслэлтэй Мандала тауэр нь нийтлэг хэв шинжтэй барилгаас ялгагдах хамгийн том давуу тал нь панаром буюу дэлгмэл өнцөгөөр орчин тойрноо харах боломжийг бүрдүүлсэн нь Улаанбаатар хотыг бүрэн тольдох боломж олгоно. Барилгын ерөнхий байгуулалт нь гадна орчинг чөлөөтэй тольдох 360 хэмээр харах бөгөөд дотор орон зайн төлөвлөлтийн хамгийн оновчтой шийдэлтэй нь оршин суугчдын аюулгүй байдал, хэрэгцээтэй бүхнийг хангах үйлчилгээ, чанар болоод шинэлэг дизайн гээд олон шалгуурыг хангаж, дээд зэрэглэлийн орчинд тав тухтай, амар амгалан, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэв.
  • Төслийн консепц
    Нийслэл хотын амьдрал буцлах шинэ төв, хөрст байгалийг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт байрлах 360 Мандала тауэр нь урд зүгтээ Богд хан уул, хойд зүгтээ хотын төв талбай гээд Улаанбаатар хот бүхэлдээ дүүрэн дэлгэмэл өнцөгөөр харагдах хотын амьдралын оргилыг илтгэх өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхагийн нэг юм. Азийн шилдэг Архитектурын дизайны шагналтай орон сууцны төслөөр шалгарсан 360 Мандала тауэр нь өнөө цагийн уран барилгыг төлөөлөх Испани, Монгол архитекторын загвар, ур ухаан шингэсэн инженерингийн тэргүүлэх шийдэл бүхий чанар болоод гоо зүйн хослолоороо Улаанбаатар хотыг чимэх нь гарцаагүй. Бизнесийн төвөөс холгүйхэн сүндэрлэх хос цамхаг маань амьдралынхаа шинэхэн хуудсыг нээж буй танай гэр бүлд зориулан эргэн тойрондоо үйлчилгээний төвүүд, сургууль цэцэрлэгүүд болон гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүдээр хүрээлүүлж, 365 хоногийн турш өдөр тутмын хэрэгцээгээ алхах зайд авч байхаар төлөвлөв.

План зургууд