GERLUG VISTA

4₮

Мэдээлэл

  1. НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМГИЙН ОЙР
    Тав тух, үнэ цэнэ, эрүүл орчинг шингээсэн “Gerlug Vista” хотхон нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд сүндэрлэхээр баригдаж байна.
    Хотхоныг тойроод Улаанбаатар олон улсын дунд сургууль, Орчлон, Хобби, Олонлог, Улсын 130-р дунд сургуулиуд байрладаг
    Emart, Оргил худалдааны төвүүд хотхоны хойд талд байрлах тул хэрэгцээт үйлчилгээг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой
  2. ШИНЭЛЭГ АРХИТЕКТУР
    “Gerlug Vista” хотхоны барилгын загвар хийцлэл нь 6 талт хэлбэртэй байдаг. Энэ нь айл бүрт байгалийн гэрэл сайн тусах, давхар бүрт цөөн айлтай, ашигтай талбайн хэмжээ өндөр байх давуу талыг олгодог. Мөн барилга бүрийн гадна (металл)  фасаданд нэр сүр, үнэ цэнэ, тогтвор суурьшлыг бэлгэдэн Уулсын ноён оргил “Алтай Таван Богд”-г  Zig-zag элементээр шингээн өгсөн нь архитектурын өвөрмөц шийдэл болсон.
  3. БАЙГАЛИЙН ГЭРЭЛ БА ЦЭЛГЭР ХАРАГДАЦ 
    Барилга хоорондын зайг  бие биенээ сүүдэрлэхээргүй төлөвлөсөн нь нийтийн эзэмшлийн талбай, айл бүрийн цонхоор цэвэр агаар болоод нарны гэрлийн тусгал сайтай байх боломжийг бүрдүүлж өгсөн. Хотхоны баруун зүүн талаар өндөр барилгууд ховор тулцонхоор  үзэгдэх орчин цэлгэр харагдана.
  4. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН
    Хотхонд оршин суух хүүхдийн тоглож наадах, тав тухтай, эрүүл аюулгүй орчинг 12,000м2 талбайд цогцоор нь төлөвлөж өгсөн. Хотхоны талбайд авто машины хөдөлгөөний урсгалгүй
    1-12 нас хүртэлх хүүхдэд зориулж  насны 3 бүлгээр ангилсан тоглоомын талбайнууд /Элсний талбай, Сүүдрэвч г.м/
    Хотхоны оршин суугчдад зориулсан 150 хүүхдийн цэцэрлэг

План зургууд