Modern Villa

380.000.000₮

Мэдээлэл

  • Хаусны орон сууцнаас ялгарах онцлог
    1.Тав тух
    Хэдийгээр орон сууцууд өөр өөр хэмжээтэй байдаг ч та сингл хаус авснаар гэрт ирэх зочидтойгоо цэвэр агаарт өөрийн байшингийн террас хэсэгтээ нам гүн бөгөөд тав тухтай орчныг мэдрэн суух бүрэн боломжтой бөгөөд та өөрийн хаусыг хүссэн хэлбэрээрээ тохижуулах бүрэн боломжтой гэсэн үг юм.
    2. Зогсоол
    Хаус нь орон сууц хорооллыг бодвол зогсоол ихтэй байх бөгөөд хот суурин газруудаас ялгарах нэг онцлог нь хөл хөдөлгөөн харьцангуй бага бөгөөд ирсэн зочдоо байшингийнхаа урд талын гудамжинд түр байршуулах боломжтой.
    3. Аюулгүй байдал
    Орон сууцны хороолол нь нэг талбайд олон оршин суугчид амьдардаг бөгөөд энэ нь орон сууцны оршин суугчид ихэвчлэн хөршүүдтэйгээ хана, нийтлэг талбайг хуваалцдаг гэсэн үг юм. Харин хаус нь та өөрийн хүссэн нам гүн, тайван байдалд дуртай бол танд хамгийн тохирох нь сингл хаус юм.
    4. Зай
    Орон сууц биш байшинг сонгох нь танд илүү их өрөө өгөх ёстой. Та илүү их зайтай, ашиглах боломжтой илүү олон өрөөтэй болно. Таны онцгой хэрэгцээнд зориулж гадаа талбайг, террас нэмж өгсөн нь бас нэг үнэ цэнийг нь нэмэгдүүлэх юм.
    5. Хүүхдүүдэд ээлтэй орчин
    Хаусны орон зай нь олон гишүүдтэй гэр бүлд илүү таатай юм. Хүүхдүүд тан өөрийн гэрийн хажууд аюулгүй тоглох боломжтой бөгөөд хотоос зайдуу цэвэр агаарт хүүхдүүд нэн тустай байдаг
    6. Гэрийн тэжээвэр амьтан
    Амьтан тэжээхэд хамгийн тохиромжтой. Та өөрийн гэсэн хувийн хаустай бол амьтан тэжээхэд хамгийн тохиромжтой бөгөөд хайртай амьтнаа гарч салхилуулах, мөн тэдэнд хүүхдүүдтэй тань тоглож наадах хангалттай зай талбайтай байх бөгөөд хүүхдүүд тань амьтанд илүү хайртай болон өсөн хүмүүжих болно
    7. Байршил байршил бас дахин байршил
    Сингл хаусын бас нэгэн давуу тал бол хот суурин газраас хол байх бөгөөд энэ нь хотын дуу чимээ болоод агаарын бохирдол мөн бусад хүчин зүйлсээс хол тайван амьдрах бөгөөд та хүссэн үедээ байгалийн сайхныг мэдэрч цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийх боломжтой болно гэсэн үг юм.

План зургууд