Шинэ жилийн баярын түүх

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ТҮҮХ

 

Шинэ жилийг гуравдугаар сарын 01-нд тэмдэглэдэг байжээ

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын 01-нд тэмдэглэдэг байсан байна. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 01-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр аж.

Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-нээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Харин Азид шинэ жилийн баяр хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг.

Шинэ жилийн гацуур мод 
Европын орнуудад зул сарын гацуурыг 12 сарын 25-нд засдаг. Гацуурыг хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд од тогтоодог. Шинэ жилийн модыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ.
Сүлд модны чимэглэл 

Сүлд модны чимэглэл нь эхлээд христчүүдын бэлгэдэл байжээ. Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо жимс нь өсч үржихийн, амьтан хүмүүс нь бурханд сайн сайхныг хүсэх, од бол модны оройг чимж Христийн байгаа газар болох одон гаригийг төлөөлдөг байж. Гэхдээ энэ бүхэн жинхэнээрээ лаагаа асаагаад хүнснийхээ зүйлсээр л чимдэг гэсэн үг.

Харин XVIII зуунаас л өнөөгийн бидний хэрэглэдэг чимэглэлийг хийж эхэлсэн байна. Тюрингийн Лауш хотод анхны бөмбөлгийг хийжээ. Тугалган цаасаар доторлосон шилэн бөмбөлөг хийж түүнээ гадуур нь гялтгануураар чимж. Аажмаар шилэн урлал хөгжиж зөвхөн бөмбөлөг ч биш, төрөл бүрийн дүрс хийж эхэлсэн байна.

ХХ зууны эх дөхөөд ирэхэд шинэ жилийн сүлд модны чимэглэл өнөөгийн төрхөндөө орж янз бүрийн хэлбэр дүрс, бас утга агуулгатай болж ирж. Ингээд л христийн баярын барааг сурталчилж, төрөлжсөн зах хүртэл гардаг болсон байна.

Санта Клаусын түүх 
Шинэ жилийн хамгийн чухал зочин бол “ Өвлийн өвгөн “ билээ. Нийтлэг нэр нь Санта Клаус. Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Тэрбээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж.
Монголын шинэ жил Оросоос үүдэлтэй

Монголчууд орос “ах” нараасаа их олон юмыг уламжлан авч үлдсэн. Тэгвэл шинэ он солигдох энэ баярыг ч мөн Оросуудын уламжлалын дагуу хийж сурчээ. Оросууд шинэ жилийг гэр бүлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мөчид оргилуун дарс буудуулан, хундага тулган халуун дулаан үг бие биедээ харамгүй хэлж угтдаг.

Мөн улсын Ерөнхийлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин он, нийгэм, улс төрийн амжилт бүтээлийг дүгнэн, сайн сайхныг ерөөж мэндчилгээ дэвшүүлдэг билээ. Монголчууд яг энэ жишгээр шинэ жилээ тэмдэглэж, шинэ оноо угтаж ирсэн түүхтэй юм.

Related posts

Орон орны шинэ жил
11-р сар 8, 2022

Орон орны шинэ жил

Орон орны шинэ жилийн хачирхалтай уламжлалууд Шинэ жил гэдэг дэлхийн бүх улсын хүмүүс яс үндэс, гарал үүсэл, буурай хөгжингүйгээр ялгаралгүй тэмдэглэдэг ганц баяр гэж хэлбэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Хэдийгээр бүгд л шинэ оноо...
Дэлгэрэнгүй
Шинэ жилийн гацуур мод засах болсон түүх
11-р сар 7, 2022

Шинэ жилийн гацуур мод засах болсон түүх

ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУР МОД ЗАСАХ БОЛСОН ТҮҮХ   Бид хүүхэд наснаасаа л гоёл чимэглэл, тоглоом наадгайгаа зүүсэн гацууртайгаа хамт шинэ жилээ угтдаг. Шинэ жилийн баярын бэлэгдэл болгож  энэхүү ганган ногоон гацуурыг залдаг уламжлал нь  үеэс...
Дэлгэрэнгүй
Гацуур мод худалдаа, хүргэлт
10-р сар 31, 2022

Гацуур мод худалдаа, хүргэлт

1. Шинэ жилийн гацуур Шинэ жилийн гацуур, тоглоом, буга зэрэг олон төрлийн чимэглэл байгаа. Шинэ жилийн гацуур, чимэглэлийн эздүүд Америкт амьдарч байгаа мөн том агаа нар болцгоосон Утас: 9919-7175 2. Гацуур Өндөр нь 2.10 тай.Цас...
Дэлгэрэнгүй

Leave a reply