Өвлийн улирал ч гэлтгүй намрын улиралд ч мөн адил орон сууц ны нэмэлт төлбөр төлөхөд хүргэдэг. Энэхүү нийтлэлийг уншсаны дараа та гэрээ хэрхэн дулаан байлгаж сурахаас гадна гэрийнхээ тохиромжтой дулааныг хадгалахад бага зардал гаргаж сурна.
1. Паарныхаа цаана дулаан ойлгогч тавь
Гялгар ойлгогч нь гэрт дулааныг түгээнэ. Ийм ойлгогч шууд хэрэглэхэд бэлдсэн ч байгаа эсвэл өөрөө ч хийж болно. Өөрөө хийхийн тулд танд мөнгөлөг цаас болон полирекс төрлийн материал хэрэгтэй. Ингээд л боллоо. Паарныхаа ард тавихад гэрийн дулаан 3 дахин нэмэгдэнэ.
2. Цонхны наалт
Хуванцар цонхонд наадаг дулаан хадгалах наалт гэж та урьд нь сонсож байсан уу? Мэдэж байх ёстой байсан юм даа. Маш хэрэгтэй зүйл. Дулаан алдалтыг зогсооно, цонхонд цан цохихоос хамгаална, тэр ч бүү хэл гэрийг хортой хэт ягаан туяанаас хамгаална.
3. Гадна хаалгаа дулаал
Харамсалтай нь энэ ажлыг мэргэжлийн хүмүүст даатгахаас өөр аргүй болоод байна. Аз болж танд танидаг барилгачин эсвэл таны нөхөр алтан гартай бол – сайн хэрэг боллоо. Бусад өөр тохиолдолд мэргэжлийн үйлчилгээ авахгүй бол нөхцөл байдлыг бүр ч дордуулж орхино.
4. Тагтыг дулаал
Хэрвээ танай орон сууц тагттай бол бас тагтандаа хаалт хийлгээгүй байгаа бол ямар их дулаан алдаж байгааг төсөөлж байна уу? Дулаанаа алдахгүйн тулд тагтанд хаалт хийлгэж, тагтыг мөн дотроос нь нэн даруй дулаалах хэрэгтэй. Ингэснээр та гэрээ дулаан байлгаад зогсохгүй дуу чимээг ч багасгаж чадна.
5. Гадна дулаалга
Шууд анхааруулж хэлэхэд энэ дулаалгын арга нь хямд төсөр зүйл огт биш шүү. Гэхдээ нэг удаа хийлгэсэн байхад олон жилийн турш дулааныг мэдрэх болно. Зөвхөн гадна ханыг бус хэрвээ дээд давхар бол дээврээ ч гэсэн дулаалах шаардлагатай. Бас орцны үүдний хаалгыг ч дулаалах хэрэгтэй. Үр дүн нь таны хүлээлтээс давна – байшин тэр аяараа дулаахан болно. Энэ төрлийн дулаалгыг та ганцаараа бус харин хөршүүдээ татан оролцуулж хийх нь зүйтэй.
6. Дулааны тоолуур
Уг төхөөрөмж тийм ч их үнэтэй биш. Энэ тоолуурыг суурилуулаагүй бол та цонх, хаалгаа хичнээн дулаалаад ямар ч нэмэргүй. Нэмэлт дулаалга таныг тухтай өвөлжүүлнэ, гэхдээ хэмнэлт гаргаж чадахгүй. Дулаан тохируулагчтай тоолуур – энэ л мөнгө хэмнэх цорын ганц арга. Ид хүйтэн эхлэхээс өмнө гэрийнхээ дулаалгын талаар дахин нэг сайтар бодоод үзээрэй. Дулаан явах мянган лан гэж үг байдаг даа.