Та орон сууц андаа засвар хийхээр төлөвлөж байна уу?

Урин цаг ирэхээр айл өрх, албан байгууллагуудын засварын ажил эхэлдэг. Энэ үед засварын үнэ хэт өндөр болох нь бий.

Харин та сонгомол зураг төслийг үл хайхран хамгийн бага зардал гаргаж сууцаа засахыг хүсч байна уу?

Гэхдээ мөнгөгүй бий болох зүйл гэж байхгүй учраас бага хэмжээний мөнгө шаардлагатай болно.

Хэрэв та хамгийн бага мөнгө зарцуулахыг хүсэж байгаа бол юуны  өмнө засварын ажлынхаа хэмжээг нарийн тооцсон ажлын жагсаалтыг баримтлан ажиллах хэрэгтэй. Тухайн нөхцөл байдалд янз бүр байх нь мэдээж. Орон сууц андаа засвар хийж эхлэхийн өмнө тодорхой төлөвлөгөө гаргаж, өөрийн санхүүгийн боломж ямар байгааг урьдчилан тооцно. Таны ажлын гол зорилго нь хамгийн чухал нь засварлах хэсгээ сонгоход оршино.

Харин өрөө тасалгааг өөрчлөх, ханыг буулгах, дүүжин тааз байрлуулах, өндөр үнэтэй ханын шүүгээ байрлуулах зэрэг нэмэлт ажилтай холбогдсон ажлаас татгалзах хэрэгтэй.

1.Их зардалтай хөтөлбөр

  • Цахилгаан шугамыг солих ба шинэчлэх
  • Халаалтын батерей солих
  • Яндан хоолойг солих
  • Гал тогоо, ванны өрөөний хана хавтан, хавтанцараар өнгөлөх
  • Тасалгааны хана, тааз, шалны засал
  • Шинэ хаалга цонх суулгах

2. Зарим нэг ажлыг өөрсдөө бие даан хийж болно. Та бүгд бусдаас дутах юу байхав. Түүнээс гадна хүүхдүүд чинь том болсон бол аар саар ажилд туслана шүү дээ.

 Зайлшгүй хийх засвараа сонгоод хамгийн бага зардлаар хийж болох эцсийн шийдлээр сонгосон тохиолдолд “Одоо энэ ч жин тан боллоо” гэсэн зарчмаар ажиллана. 

Одоо хэн юу хийх вэ гэдгээ төлөвлөгөө гаргая

Одоо бүгдээрээ үйл ажиллагааны ойролцоо төлөвлөгөө гаргаж амжсан бол тэдгээрийг бүр нарийвчлан хэсэгчлэн тодруулж өгнө. Чухамдаа та бүхэн ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж л байна гэсэн үг. Нарийвчилсан төлөвлөгөө гаргахдаа ямар ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх, ямар ажлыг өөрсдөө хийх вэ гэдгээ тусгаж өгөх хэрэгтэй юм. Хэрэв та нийтийн орон сууцанд амьдардаг бол засвар хийх үед анхаарах зүйл нь оршин суугчдад саад болохооргүй байх талаар анхаарах хэрэгтэй юм. Орон сууцны засвар хийхээр ОС-ны контороос засварчин дуудаж ажиллуулахаар болсон бол засварын тогтсон тариф байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Засварын зарчим

Хэрэв та засварын бригад ажиллуулах шаардлагатай гэж үзэх юм бол дараах чухал зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд :

  •  Засварт хэрэглэгдэх бүх материалаа зөвхөн өөрсдөө худалдаж авах хэрэгтэй. Үүний тулд ажил хийх бригадын удирдлагатай урьдчилан ярьж тохирсон байвал (эс тэгвээс захаас хямд төсөр материал авчихаад илүүг халааслах тал ч гардаг) зохино.
  • Ажил эхлэхийн өмнө таны сууцыг засварлах гэж байгаа ажилчдын бичиг баримтыг сайтар шалгаж үзэх хэрэгтэй.
  • Засварын үед бүх үе шатыг өөрийн биеэр шалгаж байх хэрэгтэй
  • Засварын үед та хаа нэг тийшээ явах шаардлага гарвал гэрт байгаа үнэ хүрэхүйц зүйлдээ анхаарлаа хандуулж хамгаалалтаа мартаж болохгүй юм. Эсвэл засварын үед цоож цуурга хийх болно. Мөн амархан хагарах, эвдэрч хэмхэрч болох эд зүйлээ хаана байлгах зэргээ ч бодох хэрэгтэй.
  • Ажлын хөлсийг нэгмөсөн (эсвэл урьдчилан, хэсэгчилж олгох) хэзээ ч олгож болохгүй.Хийсэн ажлыг үе шаттайгаар сайтар нягталж, шалгасны дараа өгөх хэрэгтэй. Таны хүссэн хэмжээнд засвар хийгдсэн эсэхийг шалгаад, санаандаа тохирохгүй хэсгийг нь засуулах арга хэмжээ авч болно. Дараа жил ахин засвар хийж мөнгө зарлагдахгүйн тулд ер нь энэ бүхнээ ажлаа эхлэхийн өмнө яв цав тохирсон байх нь чухал.